Экс Ерөнхийлөгчийн найз Чуй Сүн Шил-ийн Герман дахь эд хөрөнгийг хураав

0

Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн найз Чуй Сүн Шил оронд 20 жил хоригдох ял, 18 тэрбум воноор торгууль ноогдуулсан билээ. Тэрээр ерөнхийлөгчтэй дотно харьцаагаа ашиглаж Герман улсад хувийн компани байгуулж, улмаар уг компанийн дансаар Самсунг компаниас их хэмжээний мөнгө авсан нь илэрсэн билээ.

Түүнийг Солонгост баригдсан даруй Герман дахь компанийн дансны гүйлгээг хааж, хувийн эдлэн газар, зочид буудал, морины хүжээ болон өндөр үнэтэй моринуудын эзэмшигчийн нэрийг өөрчлөх зэрэг санхүүгийн үйлдлүүдийг зогсоосон байна. Хоёр улсын цагдаагийн газрын хамтын ажиллагааны дагуу, өнөөдрөөс эхлэн бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман дахь эд хөрөнгийг бүгдийг хурааж, эх оронд нь шилжүүлэх ажил бодитоор эхэлжээ. Урьдчилсан тооцоогоор түүний нэр дээр хамгийн багадаа 800 тэрбум воны эд хөрөнгө болон банкны хадгаламж, компаний дансан дахь бэлэн мөнгө байгаа хэмээн үзэж байгаа юм.

image_readtop_2017_826516_1513214755 Экс Ерөнхийлөгчийн найз  Чуй Сүн Шил-ийн Герман дахь эд хөрөнгийг хураав

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );