Зургаан албан хаагч хуримаа хийж, гал голомтоо бадраалаа

0
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар Гэрлэх ёслолын ордон хамтран “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав.
Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийлээ.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах  28-р ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Л.Отгонбаатар, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Ц.Явсраймолом, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80-р ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нар хуримын ёслолоо хийсэн.

 

Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Нийслэлийн Гэрлэх ёслолын ордноос баярын өдрийг тохиолдуулан “Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн Онцгой байдлын газрын албан ёсны гэр бүлийн баталгаатай, хуримын ёслолоо хийж амжаагүй үлгэр жишээ гэр бүлийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгууллаа.

Гэрлэх ёслолын арга хэмжээнд албан хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь байж амьдралын хамгийн гайхалтай, баярт мөчийг нь хуваалцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

g2g3g4g5g6g7g8g9g10g11g12g13g14g15g16g17g18g19

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );