Өв соёлоо хайрлаж, хамгаалж мэддэггүй шинэ үеийнхэн…

0

Уужуу тайван Монгол хүний  зан авир эвдэрсээр л. Чухам яагаад ингэтлээ муу муухай, шунаг сэтгэлгээтэй болоод байгаа нь өнөөгийн нийгмийн хөндүүр сэдэв болжээ. Шинийг санаачлан хийж бүтээж байгаа нэгнээ өөлнө. Тодорхой хэмжээний хөрөнгө зарж, ур ухаан шингээж хийсэн бүхнийг эвдэнэ сүйтгэнэ.

Хөшөө дурсгал гэдэг тухайн улс үндэстний түүх соёлын томоохон өв болдог. Нийслэл хотод гэхэд 170 орчим хөшөө дурсгал бий. Түүх дурсгалын гэрч болсон хөшөө дурсгалыг хэдэн зуун саяын үнэ өртөгөөр бүтээдэг.

Гэтэл удалгүй хөшөө гэж хэлэхэд хэцүү болгочихдог улс манайхаас өөр байхгүй. Саяхандаа   Сөүлийн гудамж дахь “Аз жаргалтай Улаанбаатар” баримлын нэгийг эвдэж сүйтгэсэн хэрэг гарсан. Камерт хэргийн эзний дүрс нь үлдсэн гэдэг ч одоо хэр нь олдоогүй. Эвдэрч хэмхэрсэн хөшөөтэй байлтай нь  биш нийслэлээс дахин хөрөнгө гаргаж, сэргээн засварласан.

Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлээд нэг ч хоноогүй байгаа зохиолч Ч.Лодойдамба ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г эрдмийн баяраа тэмдэглэж явсан оюутнууд өвөр дээр нь хөлөө ачсан шигээ сууж, хэнэг ч үгүй утсаар ярьж байх юм. Их зохиолчийн нас намбыг нь бодсон ч тэр, гэр бүлийг хүндэтгэх ёстой атал ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаа нь ёсзүйн ухамсарын доройтолд хүрсэний шинж.

medeelel-1 Өв соёлоо хайрлаж, хамгаалж мэддэггүй шинэ үеийнхэн...

Гэрэлт хөшөөг Өвөрмонголчууд 90 сая төгрөгөөр бүтээсэн бөгөөд намар бэлэн болсон ч цаг дулаарахыг хүлээж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан байна.

149414 Өв соёлоо хайрлаж, хамгаалж мэддэггүй шинэ үеийнхэн...

32461445_763114360560563_4636482801657446400_n-1 Өв соёлоо хайрлаж, хамгаалж мэддэггүй шинэ үеийнхэн...

Гэтэл АНУ түүх дурсгалын өв соёлын хүндэтгэж дээдэлдэг ард түмэн гэдэг.

741f9795ba4b3288great-1 Өв соёлоо хайрлаж, хамгаалж мэддэггүй шинэ үеийнхэн...

7dafa702b72f09c3great Өв соёлоо хайрлаж, хамгаалж мэддэггүй шинэ үеийнхэн...

Эх сурвалж: Updown.mn

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );