“Эрдэнэс-Тавантолгой” ногдол ашигаа тараана

0

“Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалко Трейдинг Хонгконг” компанид 61 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх нөхцөл бүрдсэн байна. Хэрэв нүүрсний үнэ өсвөл тухайн ханшаар нүүрсээ нийлүүлэх аж. Тиймээс удахгүй хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашигаа хуваарилна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар 393 хүн бүртгэлийн данс нээлгэсэн байгаа аж. Иймд 1800-1072 тусгай дугаарт холбогдож шаардлагатай мэдээллээ аваад, “Эрдэнэс–Тавантолгой”-н хувьцааны дансаа нээлгэх боломжтой гэнэ.

“Эрдэнэс–Тавантолгой” компани энэ оны хагас жилийн байдлаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлогын ашигтай ажиллажээ. Үүнээс татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Ингэснээр ажилчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин өсгөжээ.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );