Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирлыг хулгайлжээ

0

Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулж байгаа Турк, Монголын хамтарсан  сургуулийн захирал Veysel Akcay  гэгчийг өнөөдөр /2018.07.27/ 09.30 цагийн орчимд гэрийнх нь үүднээс “Starex” маркийн автомашинтай үл таних этгээдүүд хулгайлан авч явжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Тус сургуулийн Монгол талын ерөнхий захирал Б.Ганбат энэ талаар “Өнөөдөр 14.00 цагийн орчимд Турк Улсаас жижиг хэлбэрийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Уг онгоц 3-4 цагийн дараа буцаад  Турк руу нисэх мэдээлэл байна. Тиймээс хүн хулгайлах гэмт хэргийг хэн гэдэг хүн ямар зорилгоор хийсэн нь ойлгомжтой байгаа” гэв.

Тиймээс Турк, Монголын хамтарсан сургуулийн үе үеийн төгсөгчид болон багш, оюутнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд очиж, энэ үйл явдлыг эсэргүүцэхийг уриалав.

Г.Сүрэн

Эх сурвалж: shuud.mn

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );