Тостой хоол идсэний дараа хүйтэн усанд орох нь үхэлд хүргэдэг

0

Зун улиралд амралт зугаалга, гэр бүл, хамаатан саднаараа боодог хийж архи дарс хэрэглэж хүйтэн усанд ордог. Энэ бол маш буруу. Тостой хоол идээд хүйтэн усанд орох нь нойр булчирхайн хурц үрэвслийг үүсгэдэг байна.

Өнгөрсөн жил наадмын талбайгаас  хуушуур, хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэсний дараа 20 гаруй хүн ходоод гэдэсний хямрал болж, архаг өвчин нь сэлэрсэн тохиолдол гарсан. Гэхдээ зөвхөн наадмын талбай гэхээсээ илүү гадаа ил задгай зарж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс ч болох тохиолдол бий.

Тавдугаар сараас долдугаар сарын хооронд гэдэсний халдварт өвчин дээд цэгтээ хүрдэг. Ингэхлээр иргэд хоол идэхээсээ өмнө гараа тогтмол угаагаад занших хэрэгтэй. Мөн баяр наадмын өдрүүдээр бэлэн бүтээгдэхүүн худалдан авахдаа аль болох гар дээрээс худалдан авалт хийхгүй байх чухал. Цаашлаад хүсний бүтээгдэхүүн авахдаа зөвшөөрлийн бичигтэй эсэхийг нь заавал лавлаж асууж байх хэрэгтэй.

Зөвшөөрөлтэй газраас хоол хүнс авч хэрэглэнэ гэдэг та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүйн баталгааг хангаад явж байна гэсэн үг. Мөн үлдэгдэл хоолыг тэр даруйд нь идэх юм уу сэрүүн нөхцөлд буюу таван градусийн темпаратурт хадгалах нь чухал. Ийм энгийн наад захын дэглэмүүдийг бариад хэвшчихвэл хоолны хордлогоос сэргийлж чадна.

Үүнд эмчилгээ хийхэд маш хэцүү. Маш олон хүмүүс амь насаа алдаж байсан гашуун туршлага байдаг. Хэрвээ та халуун тостой хоол идсэн бол дараа нь хүйтэн усанд орж болохгүй. Архи дарсыг тааруулж хэрэглэх шаардлагатай юм. Монголд дөрвөн хүн тутмын нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна гэсэн тоо байдаг. Архины хордлогоос болж нас барсан тохиолдол Дорнод аймагт, Багануур, Өмнөговь зэрэг газруудад гараад байгаа юм.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );