“Яг түүн шиг-3” шоуны ялагчаар дуучин, ая зохиогч Д.Нацагдорж тодорлоо

0

“Яг түүн шиг” шоуг Боловсрол телевизийн уран бүтээлчид “Endemol shine group”-ын албан ёсны онцгой эрхтэйгээр гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө зургаан оролцогч тунаж үлдсэн.

Тодруулбал, Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжин, Дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, Жүжигчин Ч.Очгэрэл, Загвар өмсөгч Ж.Энэрэл, нар шалгарсан юм.

Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2018.07.08 /өчигдөр болж шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр дүнгээр дуучин, ая зохиогч Д.Нацагдорж шилдгийн шилдгээр тодорч Гранпри шагналын эзэн болж 20 сая төгрөг гардан авлаа.

Тэрбээр финалын шатанд уянгын дууны хатан хаан Whitney Houston-ий дэлхий дахинд өөрийгөө од болсноо тунхагласан “Бие хамгаалагч” киноны дууг толилуулсан юм.

Дуучин, ая зохиогч Д.Нацагдорж “Та бүхэндээ маш их баярлалаа. Наки нь микрофон авахаар маш их сандардаг. Ийм гайхалтай шоунд ийм мундаг хүмүүстэй оролцсондоо баярлалаа. Өнөөдөр миний хувьд Тэмка ялагч байсан шүү. Та нараасаа маш их урам авлаа. Шүүгч нартаа баярлалаа. Цэнхэр дэлгэцээр үзэж суугаа танд баярлалаа. Надад урам өгч бүх зүйлээр тусалж байсан арын албаныхан, бүжигчид, зураглаач, сэтгүүлчид, бүгдэд нь маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );