Хятадын засгийн газраас Бээжингийн гудамжинд жолоочгүй машин туршихыг зөвшөөрчээ

0

Daimler AG Автоконцерн автомат удирдлагатай авто машинаа Бээжингийн гудамжинд турших зөвшөөрлийг Хятадын засгийн газраас авсан талаар мэдээлэлжээ.

Герман концерний мэдэгдсэнээр жолоочгүй автомашин Mercedes-Benz -ийн дөрөв дэх төвшний загварыг олон улсын машин үйлдвэрлэгчдээс анх удаа Бээжинд турших зөвшөөрөл олгогдсон концерн болжээ.

Хотын хөдөлгөөн идэвхэжсэн нөхцөлд туршилт явуулах нь “технологийг сайжруулах” боломж олгоно гэж Daimler тэмдэглэжээ.

Зөвшөөрлийг авахын тулд Daimler Baidu Apollo-аас техникийн тусгай програмуудаар тоноглогдсон Mercedes-Benz-ээр Бээжин, Хэбэй мужийн Үндэсний туршилтын бүсэд туршилт явуулсан байна. Машинд байх жолооч нар тусгайлан бэлтгэгдсэн байна.

Ц.Пүрэвдорж

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );