Эрүүл сайхан амьдрах 10 нууц

0

1. Ойр ойрхон хооллох

Ойр ойрхон бага багаар хооллох нь тухайн хүндээ асар их таашаалыг өгдөг. Мөн хэтрүүлэн идэх, их идэхээс ч сэргийлнэ. Ялангуяа гэртээ амттай сайхан хоолыг хийж идэн, түүнээсээ шим тэжээлийг авч байх нь зүйтэй юм. Гадуур худалдаалагддаг хоолнууд ходоод гэдсийг шархлуулж, биеийн ерөнхий эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг анхаараарай.

2. Сайн унтаж амрах

Хүн өдөрт тогтмол цагт унтаж, мөн л тогтмол цагтаа сэрж байх нь чухал юм. Хамгийн багадаа 6-8 цаг унтаж байх нь таныг элдэв өвчлөлөөс сэргийлж, залуу сайхан төрхөө удаан хадгалахад тустай. Тиймээс та аль болох эрт амарч, өглөөг эрч хүчтэй эхлүүлж байгаарай. Амарч байх үедээ өөрийгөө зурагт, гар утас, компьютер гэх мэт цахилгаан соронзон төхөөрөмжүүдээс хол байлгах нь чухал шүү.

3. Идэвхтэй амьдрах

Үргэлж л суугаа ажил хийж, өдөр тутамдаа машинаар явсаар бидний бие хөшиж, элдэв өвчлөлийн үүр болдог. Тиймээс цаашид өөрийгөө аль болох идэвхитэй байлгаж, цахилгаан шатаар биш, явган шатаар гарч, эрүүл агаарт сайтар алхаж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндэд төсөөлшгүй их тус болох учиртай.

4. Өглөөний хоолыг алгасахгүй байх

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа хэмээх сайхан үг бий. Тиймээс та яаж ч яарч байсан өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Төдий хэмжээгээр та эрүүл байж, амьдрах эрч хүчээр дүүрэх болно. Түүнчлэн өглөөний цайгаа уухгүй удаан явбал ирээдүйд элэг, ходоодны хорт хавдраар өвчлөх аюултай.

5. Шим тэжээлтэй жимс сайн идэх

Олон төрлийн амин дэмээр баялаг, амтлаг жимсэнд дуртай л биз дээ. Өдөр тутамдаа үргэлж хүнд махан хоолыг идээд байлгүй, хааяа ч гэсэн хөнгөн жимс жимсгэнэ идэж байвал ямар вэ? Таргалалт, ходоод гэдэсний элдэв асуудлыг мартаж амьдарцгаая.

6. Цагаар хооллох

Та арай өдрийн ямар ч цагт хамаагүй хүнд хоолыг идэж, өөрийн биеийг муутгаж байдаг юм биш биз? Өглөөний цайг 7-8 цагийн хооронд идэж, харин өдрийн хоолыг 12:30-14:00 цагийн хооронд, оройн хоолыг 17:00-19:00 цагийн хооронд идэх нь хамгийн тохиромжтой байна. Хоол идсэнээс дор хаяж 3 цагийн дараа л унтаж болно гэнэ шүү охидоо.

7. Согтууруулах ундаанаас татгалзах

Эрүүл, аз жаргалтай амьдаръя гэвэл та аль болох согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь үүнийг хэтрүүлэн хэрэглэснээс болж маш олон хор уршиг таны биемахбод болон сэтгэл санаанд үүсдэг юм. Гэвч хэмжээнд нь тааруулаад хэрэглэвэл эмчилгээ ч болж мэднэ шүү. Ялангуяа та турах талаар бодож байгаа бол согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.

8. Илүү их ус уух

Хэрвээ та эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол өдөрт 4 литр усыг тогтмол уух хэрэгтэй. Ингэснээр бидний арьс өнгөжин залуужиж, илүү гэрэлтсэн, өнгөлөг толигор болно. Ус уухыг зуршлаа болгоорой.

9. Нарны гэрэлд сайн гарах

Нарны гэрэлд сайн гарснаас бид нарнаас хангалттай хэмжээний D витаминыг авч, элдэв өвчлөлийн эсрэг дархлаатай болдог. Мөн хавдар, зүрх, судасны өвчнөөс ч сэргийлнэ. Тиймээс ялангуяа өглөөний наранд сайн гарч байгаарай.

10. Өөртөө илүү их цагийг зарцуулах

Хэрвээ та аз жаргалтай сайхан амьдрахыг хүсвэл, өөртөө гаргах цаг заваа нэмэгдүүлээрэй. Ном уншиж, сайхан хувцаслан, агаарт гарч, найз нөхөдтэйгээ илүү их цагийг хамтдаа, хамгийн гол нь хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт та илүү амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг сэтгэл зүрхнээсээ мэдэрч чадна.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );