Н.Энхбаяр: Нөхөн сонгуульд МАХН туйлын хариуцлагатай оролцоно

0

Монгол Ардын хувьсгалт намын ээлжит бус их чуулган маргааш буюу долоодугаар сарын 07-ны 09 –цагаас “Улаанбаатар палас”-ын их танхимд хуралдахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр энэ талаар МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.

МАХН-ын хоёрдугаар их хурал энэ оны хоёрдугаар сард болж, тус хурлаараа намын дүрэм болон мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч энэхүү өөрчлөлтийг Монгол Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзаад байгаа юм. Дээд шүүхийн мэдэгдсэнээр хоёрдугаар сард МАХН-ын их чуулган болсон ч чуулган хийсэн эсэх нь тодорхойгүй, батлагдахгүй байна. Дахин хуралд гэжээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн МАХН ээлжит бус чуулганыг ийнхүү зарлан хуралдуулахаар болсон байна.

Энэхүү чуулганаар МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэмд өөрчлөлт оруулах, мөрийн хөтөлбөрийн заалтуудыг шинэчлэх, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон намын удирдах албан тушаалтнуудыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн төр, нийгэмд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх аж.

Мөн сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвших асуудлыг дурьдлаа. Гагцхүү хэн тус тойрогт нэр дэвшихийг намын бага чуулганаар хэлэлцэх юм байна. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн үгэндээ “Нөхөн сонгуульд МАХН туйлын хариуцлагатай оролцоно. Учир нь МАН, АН сонгогчдоос хангалттай санал авсан боловч амалснаа хэрэгжүүлэхгүй байна. Нөхөн сонгуулиар манай нэр дэвшигч сонгогдвол ганц дайчин ганцаардахгүй гэгчээр эрүүл саруул төрийн тогтолцоо бий болгохын төлөө тэмцэх болно.” гэлээ.

Ээлжит бус их чуулганыг 39 хоногийн өмнө зарласан байх ёстой бөгөөд чуулганы товын талаар өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр албан ёсоор зарлаж МАХН-аас мөн хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр тус намын зүгээс “Дээд хуулиа хэлэлцүүлэн батлуулж, баялгийг ард түмэнд авч өгч шударга ёсыг Монголд тогтоох нь гол зорилго гэж үзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн байдаг.

Энэ удаагийн хуралд Монгол улсын бүх сум, нийслэлийн дүүрэг хороодоос чуулганыг зохион байгуулах үндэсний хорооны журмын дагуу сонгогдсон 1044 төлөөлөгч оролцох юм байна.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );