48 настай Лопез дахин ГЭРЛЭНЭ

0

Дуучин, жүжигчин Женнифер Лопез өнгөрсөн оны хоёрдугаар сараас Америкийн бейсболын алдарт тамирчин Алекс Родригестэй болзох болсон билээ.

Тэгвэл хосыг хуримаа хийхээр төлөвлөж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Өдгөө 48 настай Лопез өчигдөр найз залуугийнхаа хамтаар далайн эрэг дээр хэвтэж буй зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулсан аж. Уг зурган дээр Лопез сүйн бөгж зүүсэн байжээ. Энэ оны эхээр тэднийг сүй тавьцгаасан хэмээн мэдээлэх болсон ч уг мэдээллийг хоёр тал батлаагүй юм.

Лопез өмнө нь дөрвөн удаа гэрлэж байсан бөгөөд хоёр хүүхэдтэй билээ.

Б.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );