ДАШТ-2018: Арслан Хорватыг, Баавгай ОХУ-ыг ялна хэмээн зөгнөлөө

0

ОХУ-ын Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд маргааш хөлбөмбөгийн ДАШТ-ий ¼ шигшээ тоглолт эзэн орны баг ОХУ болон Хорватын хооронд зохион байгуулагдах юм.

Сахалины амьтны хүрээлэнгийн Лорд гэх арслан тоглолтыг урьдчилан зөгнөсөн талаар “nation-news.ru” сайт мэдээллээ.

Араатны хаан арслангийн зөгнөснөөр Хорватын шигшээ баг энэхүү тоглолтод хожих гэнэ.

Хоёр улсын төрийн далбааг байршуулсан хоёр тавгийг арслангийн өмнө тавьсан бөгөөд арсланг хэсэг хугацааны дараа Хорват улсыг сонгосон байна.

Үүнээс өмнө Санкт-Петербург хотын амьтны хүрээлэнгийн Аврора гэх цагаан баавгай маргааш болох чухал тоглолтод “ОХУ ялна” хэмээн зөгнөжээ. Тэрбээр өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялна хэмээн зөв тааж байв.

Энэ жилийн ДАШТ-д олон амьтан зөн билгээрээ өрсөлдөж буй юм. Зөнч Ахилл муур хэмээн алдаршсан цагаан муур хоёр ч удаа буруу таасан бол япончууд буруу зөгнөсөн Паул гэх наймаалжийг хөнөөсөн билээ.

Б.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );