Цэнхэрийн голд живсэн иргэний цогцсыг 3-4 метрийн гүнээс олжээ

0

Харин Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар 23 настай эмэгтэй Г-н хамт явсан 10, 13 настай хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагаа өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс хойш үргэлжилж байна. 23 настай эмэгтэйн цогцсыг олсон боловч 13 настай охин, 10 настай хүү олдоогүй байгаа юм.

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Ховд, Увс аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр аймгууд руу буцсан аж. ҮАБ-ийн алба хаагчид, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн 15 иргэнийн хамт, нийт 31 хүн 40 км усаар явж, 15 удаа гүний шумбалт хийсэн байна. Усанд үзэгдэх орчин хязгаарлагдсан, бороо орж салхины эрч ширүүссэн тул эрэн хайх, аврах ажиллагааг 20:20 цагт түр зогсоож, өнөөдөр өглөө 08:00 цагт дахин эхлүүлээд байна.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );