Хүүхдийн паркт осол гарч, хүүхдүүд бэртсэн үү

0

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад осол гарч, хүний аминд хүрэх дөхөж байв. Тус паркийн тоглоомын оператор Г.Тэмүүлэн “Галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, тухайн үед сууж байсан 16 хүн гэмтэх дөхлөө” гэсэн  мэдээллийг цацсан байдаг. Харин тус тоглоомын төвийн удирдлагууд энэ мэдээллийг цацсан ажилтанаа чөлөөлж, тоглоом эвдрээгүй хэмээн үгүйсгэж байсан билээ. Тэгвэл саяхан паркийн пуужин хэмээх тоглоом гэнэт эвдэрч, хүмүүс хүүхдүүдийг гарган авч буй бичлэг сошиалд цацагдлаа.

Анх 1965 оны 11-р сарын 10-ны өдрийн шийдвэрээр  “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдаж байсан тус газар нь нийт 30 тоглоомтой. Ихэнхийг нь Хонг-Конгогоос авчирсан гэгдэх ч зөвлөлтийн үеийн тоглоомнууд байх нь бий. Аливаа зүйлд эдэлгээний хугацаа дуусна гэж байдаг бол Паркийн тоглоомнуудын ашиглах хугацаа аль хэдий нь дууссан гэдгийг саяхан болсон осол харуулж байна.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );