Трамп, Ким хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурснаар түүхийн шинэ хуудсыг нээлээ

0

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар дээд хэмжээний уулзалтыг Сингапурын Сентоза аралд хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ.

Ёслолын үйл ажиллагааны хаалтын үеэр Трамп “Бид маш онцгой холбоог тогтоож чадсан. Хүмүүс гайхшрах болно” гэж мэдэгдлээ.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан бичиг баримтад Трамп Хойд Солонгосын аюулгүй байдлын баталгааг хангана гэсэн бол Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг дуусгах амлалт өгсөн байна.АНУ, Хойд Солонгосын шинэ харилцаа дэлхийн болон Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгоход хувь нэмрээ оруулах юм. Хамтарсан мэдэгдэлд дараах дөрвөн заалтыг оруулжээ.

  1. Хоёр улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө АНУ, БНАСАУ шинэ харилцааг бий болгох
  2. Солонгосын хойгт урт хугацааны, тогтвортой энх тайван байдлыг тогтооход хоёр улс хүчин чармайлт гаргах
  3. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Панмунжомын тунхгийг дахин батлах
  4. Талууд дайны үед сураггүй алга бологсдын шарилыг эх орон руу нь буцаах ажлыг сэргээх

Ким орчуулагчаар дамжуулан “Өнөөдөр бид түүхэн уулзалт хийж, өнгөрснийг ардаа орхилоо” гэсэн бол Трамп тохиромжтой цагт Пхеньянд айлчилна гэж мэдэгдлээ. Энэхүү уулзалт түүхийн хуудсанд шинэ эхлэлийг тавьсан ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );