Хурдан морины тухай хуультай болно

0 204

Өнгөрсөн жил улсын наадамд 1600 гаруй морь мордсоноос 800 гаруй нь хасагдсан байна. Учир нь сүүлийн жилүүдэд гаднаас уралдааны цэвэр цусны морьд олноор оруулж, эрлийзжүүлэлт, үржүүлэг хийцгээж, хурд хурцын чанарыг нэмэгдүүлдэг хандлага давамгайлав.

УИХ-ын нэр бүхий найман гишүүн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны өнөөгийн зохицуулалтыг сайжруулах зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад байна.

Энэхүү төслөөр, морин уралдааны замд олноор дагадаг автомашины тоог хуульчлан цөөрүүлэх, унаач хүүхдийн насыг 1-2-оор нэмэгдүүлэх, морь нь улсын наадамд түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол олгодогийг зогсоож, цол шагнал хавтгайрсан байдлыг цэгцлэх, тэрчлэн морь уралдуулахдаа сэрвээний өндрийг хэмжих зэргээр нэлээд олон өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Тиймээс хуулийн төсөлд энэ асуудлаар морьдыг үзэмж, хийцээр нь бус сэрвээгээр нь, MNS стандартын дагуу уралдуулж байхаар тусгасан. Ингэснээр Үндэсний их баяр наадамд хэт өндөр гооногор морьдыг холын замд уралдуулахгүй, харин Монгол, Монголжуу морьдын яралзсан уралдаан үзэж, нааддаг болох юм гэнэ. Тэгвэл энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулган өндөрлөхөөс өмнө өргөн барьж, батлуулах хүсэлтэй байгаагаа хууль санаачлагчид илэрхийлжээ.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );