Цэргийн сургуулилтаас болж ТРАМП-КИМ нарын уулзалт цуцлагдах уу

1 156
Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Пхеньян Солонгосын хойгт үргэлжиж буй уг цэргийн сургуулилтыг эрс буруутгаж, улмаар Өмнөд Солонгостой хийх дээд хэмжээний уулзалтаа цуцалсан талаар төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав.

Тус агентлаг “Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт бол өдөөн хатгалга” хэмээн мэдэгджээ.

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Панжумон тосгоны Найрамдлын ордонд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм.

Мөн Пхеньян хамтарсан цэргийн сургуулилтыг цуцлахгүй бол ирэх сард болох ТРАМП-КИМ нарын уулзалтыг хүртэл цуцалж болзошгүй талаар албаныхан уламжлав.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар ирэх сарын 12-ны өдөр Сингапурт уулзахаар тохиролцоод буй билээ.

АНУ-ын Төрийн Департамент удирдагч нарын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна.

Холбоотой мэдээлэл
1 сэтгэгдэлтэй
  1. Зочин

    asd

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.