“Цэнхэр үст” Цэрэн: Би арай л гэж амьд гарлаа…

0 1,040

Цахим орчин, сошиалын хүрээнд олноо “Цэнхэр үст” хэмээн нэрлэгдсэн Э.Цэрэндолгор Азийн таеквондогийн аварга шалгаруулах ахмад насны 54 кг-д хүрэл медаль хүртэж олныг гайхшрууллаа. Амьдралд идэвхтэй бүсгүй маань энэ тухайгаа өөрийн фейсфүүк хуудсандаа “Амьдралдаа анх удаа шагнал авав. Постолж болно биздээ? Будхүү багшийн ширүүн гараар жаахан нухлуулав… намайг хөлөн дээрээ сайн ажилласангүй гэж их зэмлэсэн.

Завханаас зургаан шавьтайгаа ирсэн. Намайг тэмцээнд орно гэж шийдэхэд нөхөр маань хамгийн их бахархсан… чи орно гэж зориглож байгаа чинь л гайхалтай гэж духан дээр үнссэн. Харин хоёр хүү айхтар ойшоогоогүй ээ гэжээ. Ямартаа ч нийгмийн болохгүй бүтэхгүй бүх зүйлд хошуугаа дүрж олны дургүйцлийг төрүүлээд амждаг Цэнхэр үст Цэрэн ийнхүү өөрийн “шидээ” үзүүлээд амжжээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.