Хоёр хөлөө тайруулсан уулчин Эверестийн оргилд гарчээ

0 350

ХЯТАДЫН ИРГЭН СЯ БЮ НЬ ӨДГӨӨ 69 НАСТАЙ БА ТАВ ДАХЬ УДААГИЙН ОРОЛДЛОГООРОО ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД АМЖИЛТТАЙ ГАРЛАА.

Тэрээр “Даваа гарагт Төвдийн нийслэл Непалын цагаар 8:26-д Эверестийн оргилд гарч 40 жилийн мөрөөдлөө биелүүлсэн” гэж түүний хүү Клад Ся хэлжээ.

Түүнтэй хамт 11 хүн явсан ба Непалын ахмад уулчин Мингма Ж. Шэрпа нь түүнд газарчилсан байна. Ся бю нь 25 насандаа Эверестэд судалгаа хийж байгаад хоёр хөлөө хөлдөөснөөр өвдөгнөөсөө доош тайруулсан байна.

Непалын засгийн газар өнгөрсөн 12 сард 16 нас хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Эверестийн оргилд гарахыг хориглосон юм. Гэвч иргэд тус шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал хийж НҮБ-д хандсанаар уг хоригийг түр хугацаанд хүчингүй болгосон байна.

Харин Ся-гийн энэхүү амжилт Непалын засгийн газрыг шийдвэрээ бүрмөсөн болиулахад хүргэсэн байна.

Энэ улиралд 38 орноос 500-аад уулчид Эверестийн оргилд гарахаар зорин ирж байгаа гэж.

Эх сурвалж: udriintoim.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.