Ходоод цатгахгүй хоосон тоон статистик гаргаж байгаа нь хэнд ашигтай вэ?

1 216

Иргэдийн амьдрал нүдэн дээр өдрөөс өдөрт доройтож, амьжиргааны түвшин буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа энэ үед нэг өрхийн сарын дундаж цалин сая төгрөгт хүрсэн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа.  Уг тооцооллоор бол 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 13.4 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой төрх 29 хувь, 2.1 сая төгрөгөөс дээш  орлоготой өрх 7.9 мянга байгаа аж.  Мөн эдийн засгийн үзүүлэлт 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын нийгэм дэийн засгийн байдлыг дүн мэдээ.

Тус хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард энэ оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахдаа иргэдийн дундаж цалин 950 мянган төгрөг гэх дүн мэдээг өгч байв. Үнэндээ төрийн албан хаагчдийн дундаж цалин 500-600 мянга, түүнээс доош цалинтай, хоногийн хоолгүй ч хонож байгаа иргэд олон бий. Төв талбай дээр цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, сувилагч нарын суулт өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бол тэдэнтэй бухимдсан багш нар ч нэмэгднэ гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Засгийн газарт цалингаа нэмэгдүүлэхийг шаардаад үр дүнд хүрээгүй багш нар арга ядахнаа салбарын сайддаа 2018-2019 оны хичээлийн жилийг эхлүүлэхгүй гэх мэдэгдэл өгч байна. Ийм байхад уул уурхай, олборлолтын салбарынхны цалинг бусадтай нь нэгтгэн ийм өндөр тоо гаргасан хоосон тоон статистикт хоногийн хоолоо аргацааж буй зарим иргэдийн ходоод цадахгүй л болов уу. Хэрэв энэ тоон үзүүлэлт бодит амьдрал дээр нийцдэг бол  БНСУ-руу хөгшин залуугүй тэмүүлсэн иргэд виз мэдүүлэхийн төлөө хонон өнжин дугаарлахгүй сан.

Холбоотой мэдээлэл
1 сэтгэгдэлтэй
  1. Зочин

    erwer

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.