Нүүрс тээврийн жолооч машинтайгаа шатаж, нас баржээ

3 2,770
Гашуунсухайт-Ганцмодны боомтод нүүрс тээврийн автомашины жолооч машинтайгаа шатаж, нас барсан золгүй хэрэг гарчээ. Машин шатаж буй бичлэгийг ойр хавьд байсан жолооч нар авч, цахим сүлжээнд оруулсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, талийгаач нь 24-47 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй машины жолооч бөгөөд төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг борлуулдаг Inner Mongolia Zi Tuo International Trade гэгч компанид ажилладаг байсан аж.

Боомтын замбараагүй тээвэр, аюулгүй байдлын асуудлыг шийднэ гэж ярьдаг ч Гашуунсухайт- Ганцмод руу хэн дуртай нь тээвэр хийдэг эрсдэлтэй нөхцөл байдал арилахгүй байгаа гэнэ. Энэ жолоочоос гадна өөр нэг монгол жолооч мөн золгүйгээр амь насаа алдсан боловч хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй байна.

Холбоотой мэдээлэл
3 сэтгэгдэлтэй
  1. зочин

    хүн шатаж үхэж байхад арай ингэхгүй байлгүй дээ

  2. Зочин

    ДИЗЕЛ ШАТНА ГЭЖ БАЙХ УУ? БЕНЗИН ШИГ ДҮРЭЛЗЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЗОРИУД ШАТААСАН ЮМ БИШ ҮҮ?

  3. Зочин

    video ni garahgui bn

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.