Нүүрсний үнийг 60 ам.долларт хүргэхээр “Чалко”-тай тохиролцжээ

0 416
“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удирдлагууд энэ сарын 10-11-ний өдрүүдэд “Чалко Трейдинг Хонконг” компанийн төлөөлтэй уулзалт хийжээ. уулзалтад “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, Борлуулалт хариуцсан газрын захирал О.Хатанбаатар, Маркетингийн газрын захирал Б.Серикжан, Геологи, хайгуулын хэлтсийн дарга Б.Гантулга, Борлуулалтын газрын ахлах мэргэжилтэн Л.Дөлгөөн, Хууль зүйн баримт бичиг боловсруулах, хянах хэлтсийн хуульч Б.Баярцэцэг нар оролцсон байна. Энэ уулзалтаар 2017 оноос хойш хөдлөөгүй байсан нүүрсний үнийг эхний ээлжинд 60 ам.доллар болгож, 70 центээр өсгөх, Чалко компанитай зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж улирал тутам үнэ өөрчилж байх үнийн индекс тооцох аргачлалд хоёр төрлийн өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна. Ингэснээр Цанхийн баруун уурхайн нүүрсийг өсгөх нөхцөлийг бүрдүүлж чаджээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг 61.35 ам.долларт хүргэх саналын хариуг Чалкогийн талаас энэ долоо хоногт өгөх юм.
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.