Бор элсэн чихрээр арьсаа ГУУЖУУЛЦГААЯ

0 218

Америкийн “www.wikihow.com” сайт бор элсэн чихэрний тусламжтай арьсаа гуужуулах аргаас  нийтэлжээ.

Алхам №1

Таны гарын арьс өнгөө алдаж, хуурайшаад байвал бор элсэн чихэр хэрэглэхийг зөвлөж байна. Танд нэг халбага элсэн чихэр, тал халбага оливын тос болон бага зэргийн ахуйн хэрэглээний спирт байхад хангалттай. Спирт 3-5 дусал байхад хангалттай.

 Алхам №2

Хэрвээ та спиртний харшилтай бол хэрэглэх шаардлагагүй.

 Алхам №3

Элсэн сахар дээрээ оливын тос болон спиртээ хийгээд сайтар хутгаад, таглаатай саванд хагас цаг байлга.

Алхам №4

Хэрэглэхээсээ өмнө сайтар хутга.

 Алхам №5

Дараа нь өнгөө алдаж, хуурайшаад буй гарандаа түрхээд сайтар үрэх шаардлагатай.

Алхам №6

2-3 минутын дараа гараа угаах хэрэгтэй. Дараа нь бага зэрэг тэжээлийн тос түрхээрэй.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.